УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно" гэж заасан байдаг.
Энэхүү асуудал өмнө нь нийтэд ил болж багагүй шүүмжлэл дагуулсан байдаг. Тэгвэл иргэн Ц.Батболд тус заалтыг хүчингүй болгуулах нийтийн өргөдөл энэ оны есдүгээр сарын 24-нд санаачлан, гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Тэгвэл тус нийтийн өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянгад хүрсэн.
Тэгвэл тус нийтийн өргөдлийн талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгээс тодруулж байна.