Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Д.Амарбаясгаланд прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүлээн авахаас зайлсхийсэн тул өмгөөлөгчид нь хүргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлсэн талаар АТГ-аас мэдэгдлээ.

Ингэхдээ Д.Амарбаясгалан нь Авлигатай тэмцэх газарт одоог хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөлийг бий болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин 300 мянган ам.доллар нэхсэн заналхийлэлд өртсөн гэв
УИХ-ын гишүүн Б.Түвшин 300 мянган ам.доллар нэхсэн заналхийлэлд өртсөн гэв
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.