Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Шүүхийн шийдвэр гарсан ч Н.Эрдэнэхүү захирал өөрөө ХСҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэсэн тул эхний ээлжинд цалин, НДШ-ийг нь нөхөн олгоод, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Энэ оны тавдугаар сарын 2-ны өдөр тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ тухайгаа тэрбээр "Н.Эрдэнэхүү хавдар судлалын эмч биш. Түүнийг хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн, М.Адилсайхан гэх хүнээр сольсон" хэмээн тайлбарласан байдаг.

Харин түүний эл шийдвэрийг эсэргүүцэж, Н.Эрдэнэхүү шүүхэд хандсан бөгөөд шүүхээс ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан байна.

Түүнийг ажилд нь буцаан томилох эсэх талаар одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа.

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
 
Б.Батцэцэг: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
Б.Батцэцэг: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.