Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Хандсүрэн: Манай улсыг байдаг гэж мэдэхгүй нөхдүүд бий шүү дээ. Эх орноо таниулан тэнд зогссон нь бахархал дүүрэн явдал байв

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ази, Номхон далайн бүс нутгийн найман улсын баг өрсөлдөх "Physical Aisa" шоу Нэтфликсээр өнөөдрөөс цацагдана. Тус шоунд Монгол Улсаа төлөөлж,

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,
  • Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ А.Адьяасүрэн,
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил,
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
  • Волейболын үндэсний шигээ багийн тамирчин ОУХМ Г.Хандсүрэн,
  • МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүн багтсан байдаг. Энэхүү нэвтрүүлэг нь биеийн хурд хүч, авхаалж самбааг сорьсон даалгавруудыг биелүүлдэг юм.

Тэгвэл уг шоунд оролцсон Волейболын үндэсний шигээ багийн тамирчин ОУХМ Г.Хандсүрэн цахим хуудастаа "Бүтэн баг байдаг шүү дээ бүгдийн ард. Нэр дурдагдсан хүн бүрт талархал дэвшүүлье. Хайр дүүрэн тэврэлт илгээе. Юуг яаж, ямар юунаас хэн яасныг монголчууд, дэлхий үзэх нь дээ. Юу юуны түрүүнд манай улсыг байдаг гэж мэдэхгүй нөхдүүд бий шүү дээ. Эх орноо таниулан тэнд зогссон нь бахархал дүүрэн явдал байв" хэмээжээ.

Сануулахад, Шоунд БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг улсын найман баг оролцож байгаа бөгөөд түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнах аж.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 800 га талбай хээрийн түймэрт өртжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 800 га талбай хээрийн түймэрт өртжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.