Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын 31 дэх Их хурал маргааш 08.00 цагаас үргэлжилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

МАН-ын 31 дэх Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр эхэлсэн билээ. Эхний өдөр намын удирдлагууд илтгэл тавьж, дараа нь намын даргад өрсөлдөгч Н.Учрал, Б.Лхагважав нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан. Улмаар нууц санал хураалт явуулж, 94.95 хувийн саналаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ялалт байгуулан, МАН-ын даргаар сонгогдлоо.

Тэгвэл маргааш хоёр дахь өдрөө үргэлжлэх хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-Намын үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн, өөрчлөн батлах;

-Монгол Ардын Намын хөтөлбөрийг батлах;

-Намын бага хурал болон Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

ШУУД: Намын Их хурлыг даргалагч Ж.Батжаргал МАН-ын даргын санал хураалтын мэдээлэл өгч байна
ШУУД: Намын Их хурлыг даргалагч Ж.Батжаргал МАН-ын даргын санал хураалтын мэдээлэл өгч байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.