Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх боломж тун хэцүү гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир иргэд болон гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр хэлэхдээ "Улс төрийн ээдрээтэй үед ахмадуудыгаа гадаа суулгаж байгаад уучлал хүсье. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх боломж тун хэцүү. Нийт 4.1 их наяд төгрөг шаардлагатай" гэв.

Зарим үед шатахууныг хязгаарлалттай олгохоос өөр аргагүй гэж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ
Зарим үед шатахууныг хязгаарлалттай олгохоос өөр аргагүй гэж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ
 
ТАНИЛЦ: The MongolZ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн ШИНЭ ТОГЛОГЧИД
ТАНИЛЦ: The MongolZ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн ШИНЭ ТОГЛОГЧИД
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.