Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчиллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж бэлтгэн, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэн, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад орсон мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалж, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр дайчлан баривчилж, цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр, залуу үеийнхэн ихээр холбогдох нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Ж.Баярмаа: МАН төрөөр ингэж тоглож болохгүй
Ж.Баярмаа: МАН төрөөр ингэж тоглож болохгүй
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.