
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Сануулахад, Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч ажлын цаг дууссан шалтгаанаар даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм.
Харин даваа гарагт ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.