Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казакстан улсад суугаа Монгол Улсын иргэд тус улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний нийгмийн баталгаа сайжрах юм.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
 
Төрийн ордонд танхайрч, бусад руу “нулимсан“ эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгахаар боллоо
Төрийн ордонд танхайрч, бусад руу “нулимсан“ эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.