Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын асуудлаар хуралдахгүй. Хуралдвал намын дүрмийн ЗӨРЧИЛ болно

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
3 минут 29 секунд

МАН-д үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай намын зарим гишүүд таныг “Удирдах зөвлөлөө хуралдуулахгүй байна. Бага хурлаас хойш үзэгдэхгүй алга болсон” гэх асуудлыг ярьж байгаа. МАН-ын Удирдах зөвлөл хуралдах уу?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Удирдах зөвлөл хуралдахгүй гэсэн намын дүрэмтэй. МАН-ын Бага хурал буюу төлөөллийн төв байгууллага гэж бий. Төлөөллийн төв байгууллага Ерөнхий сайдыг сонгож, чөлөөлдөг. Бага хурлаасаа Удирдах зөвлөлийг байгуулж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгодог. Тиймээс Удирдах зөвлөл нь төлөөллийн төв байгууллагынхаа шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэж болдоггүй. Ийм учраас Ерөнхий сайдын асуудлаар Удирдах зөвлөл хуралдахгүй. Хэрвээ хуралдвал намын дүрмийн зөрчил рүү орно.

Хоёрдугаарт, УИХ дахь намын бүлэг Удирдах зөвлөлөөс чиг авч хуралддаг дүрмийн заалт байхгүй. Энэ талаар УИХ-ын тухай хуульд заасан байгаа. Намын ажил нь намынхаараа, Төрийн ажил нь төрийнхөөрөө явах ёстой. Харин Удирдах зөвлөл цаг үеийн тодорхой асуудлуудаар хуралдахаар дотроо ярилцаж байна.

-Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намынхаа хагарлыг шийдэхийн тулд яаж ажиллаж байна. Хуваагдал өргөжиж, хоёр талд огцруулах гарын үсэг ч цуглуулсан шүү дээ?

-Монгол Ардын намын 300 мянга гаруй гишүүн хагарсан зүйл байхгүй. Намын 31 дэх Их хурлаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад, намын ажил хэвийн явагдаж байна. Парламент дахь 68 гишүүний хувьд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар тодорхой санал зөрөлдсөн асуудал бий. Энэ асуудлыг улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хэлэлцэх цэг нь намын бүлгийн хуралдаан байх болно.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албажсан уу. Танай намын нэр бүхий гишүүд энэ шийдвэрээ эргэн харахгүй бол намаасаа гарна гэдгээ мэдэгдсэн л дээ?

-Тийм ээ, УИХ-ын болон МАН-ын зарим гишүүд энэ шийдвэрээ эргэн харах хүсэлтийг Хяналтын ерөнхий хороонд тавьсан байгаа. Хяналтын ерөнхий хорооны өмнөөс би хариулах боломжгүй. Яагаад гэвэл Хяналтын ерөнхий хороо нь МАН-ын Их хурлаас байгуулагддаг байгууллага. Бид намын ажил хийсэн ч, төрийн ажил хийсэн ч ном журам, дүрмээр нь явах ёстой гэдгийг хэлье.

-Тэгэхээр энэ шийдвэрээ эргэн харна гэсэн үг үү?

-Эргэн харна байх аа гэж бодож байна.

-Шинээр сонгогдсон намын даргаа дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгсөн үү. Юунаас болж ингэж хүлээгдээд байгаа юм бэ?

-Өргөдлийг өгөөгүй байна. Хуулиараа 60 хоногийн дотор өгөх ёстой. Ямар шалтгаанаар хүлээгдэж байгааг мэдэхгүй байна.

-Тодруулга мэдээлэл өгсөнд баярлалаа.

Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.