
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат өнгөрсөн бямба гарагт үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, өмгөөлөгчөөрөө эргэн ажиллахаар болсноо цахим хуудастаа мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн байна. Энэ талаараа "Миний үйлчлүүлэгч Дашзэгвийн Амарбаясгалан нь өөрийн “Нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан” асуудлаар иргэн Б.Энхбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн болно.
Уг шүүхээс албан ёсоор иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоо Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж байна. Эрхэм гишүүн маань нэхэмжлэлээ гардан авч шүүх дээр хэвлэлээр яриад байгаа асуудлуудаа нотлох үүргийг хуульчилсан байдаг.
Хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргав" хэмээжээ.