
Солонгосын олон ангит уран сайхны кино болох “Дэ Жангум” киног энэ сарын 21-нээс Боловсрол суваг телевиз үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Кино орой бүрийн 19.00 цагаас гарах аж. Энэ талаар тус телевизээс "Зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар хамгийн алдартай Солонгосын түүхэн цуврал болох “Дэ Жангум” 10 сарын 21-нээс Боловсрол телевизийн дэлгэцнээ" хэмээн нийтэлжээ.
Ташрамд дурдахад, БНСУ-ын төдийгүй олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Дэ Жангум ОАК-ны хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлсэн талаар өнгөрсөн онд мэдээлэл гарч байсан. Тодруулбал, эхний бүлэг одоогоос 20 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд шинээр хийх хоёрдугаар бүлгийн гол дүрд өдгөө 53 настай Lee Young дахин тоглохоор сонгогдсон аж.