Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто замын түгжрэл бууруулах, ослын даатгалын цахим системийн хэрэгжилттэй холбоотой туршлагыг судаллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгчдийн хамтаар БНСУ-д айлчлал хийж байна. Айлчлалын багийнхан Бусан хотын цагдаагийн газрын замын хөдөлгөөний мэдээллийн төвийн камерын хяналтын үйл ажиллагаа, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг хүлээн авах, цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага, мэдээллийн нөхцөл байдал, Дижитал криминалистикийн хэсэг, программ хангамж, даатгалын систем зэрэгтэй танилцаж, салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Мөн тус хотын “Samsung” даатгалын байгууллагын алба хаагчидтай уулзаж, зам тээврийн ослын даатгалын тохиолдлыг цахим болон автоматжуулсан системээр хэрхэн хүлээн авч шийдвэрлэж байгаатай танилцлаа. Хохирлын үнэлгээ хийхгүйгээр автомашин засварын газруудтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа болон нийтийн тээврийн төвд зочилж тус төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, нэгдсэн системийн ач холбогдлын талаар санал солилцлоо.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.