Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Багш нарын цалинг 1 сая 850 мянган төгрөгт хүргэж, цаашид үе шаттай нэмэх санал тавьсан ч ҮЭ ажил хаях тухай мэдэгдэл ирүүлсэн. Үүнийг УЛС ТӨР хийж байна гэж үзэхээс өөр арга алга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр Багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр, "Багш нарын төлөөллийг Ерөнхий сайд болон Сангийн сайдтай уулзуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин 25 хувиар нэмж, 1.850.000 төгрөгт хүргэнэ. Төсвийн орлого нэмэгдвэл долоодугаар сараас 2.5 сая, цаашдаа 3.5 саяд хүргэх 3 жилийн төлөвлөгөөтэй ажиллах санал тавьсан. Гэвч ҮЭ-ийн зүгээс шууд 3.5 саяд хүргэх шаардлагыг тавьж, ажил хаях тухай мэдэгдэл ирүүлсэн. Үүнийг өнөөдрийн энэ хүнд нөхцөл байдлыг далимдуулж УЛС ТӨР хийж байна гэж үзэхээс өөр арга алга. ҮЭ багш нарыг хууль бус ажил хаялт руу түлхэж байгаад харамсаж байна" гэлээ.

Б.Жавхлан: Төсөв өргөн бариад 45 хонож байхад хэлэлцэхгүй хэвээр байна
Б.Жавхлан: Төсөв өргөн бариад 45 хонож байхад хэлэлцэхгүй хэвээр байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.