Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүснэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 39 секунд

Энэ сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүснэ.

2025 оны 10-р сарын 13-наас 10-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах ТББХ-ны хуралдааныг маргааш 11.00 цагаас үргэлжлүүлж, пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэхээр оруулсан байна
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах ТББХ-ны хуралдааныг маргааш 11.00 цагаас үргэлжлүүлж, пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэхээр оруулсан байна
 
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.