Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өмнөговь аймаг боловсролыг дэмжих бодлогын хүрээнд ЮУ ХИЙВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Өмнөговь аймаг боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулдаг аймаг. Боловсролыг дэмжих бодлогын хүрээнд,

1. Бүх сургууль, цэцэрлэгийн 2030 ажилчдад гаруй орон нутгийн нэмэгдэл болгож үндсэн цалингийн 25 хувийн нэмэгдэл олгохын зэрэгцээ “Нутгийн дэм” хөтөлбөрөөр сар бүр 400,000 төгрөг тус тус олгож байна.

2. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг орон нутгийн төсвөөр 50 хувь нэмэгдүүлж, 2025-2026 оны хичээлийн жилд нийт 6500 хүүхдийн хоолны мөнгийг 50 хувийг нэмэгдлийг орон нутгийн төсвөөс олгож байна.

3. Улсаас 1-5-р ангийн хүүхдийг үдийн хоол өгдөг бол орон нутгийн төсвөөр нэмээд 6-7- ангийн хүүхдүүдийг хамруулж байна.2025-2026 онд аймгийн хэмжээнд 6,7 -р ангийн 3391 хүүхдүүдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж байна.

4. Орон нутгийн төсвөөр дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг 50 хувь нэмэгдүүлсэн бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд 1000 гаруй хүүхдийн хоолны мөнгөний нэмэгдлийг орон нутгаас олгож байна.

5. Аймгийн бүх сургууль буюу 23 сургууль, 17 дотуур байрыг ус цэвэршүүлэгчээр хангасан

6. Аймгийн бүх цэцэрлэгийн бүх бүлэг /33 цэцэрлэгийн 200 бүлэг/ автомат аяга угаагчаар хангасан.

7. Сургуулиудын ариун цэврийн өрөөг стандартын болгох ажил үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийн 15 суманд модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байр байхгүй.

8. Өнгөрсөн жилээс “Шүд угаах булан”-тай болгох ажлыг эхлүүлээд байна. Аймгийн нийт 23 сургуулиас 9 сургуульд “Шүд угаах булан”-тай болсон бол энэ жил 8 сургуулийг “Шүд угаах булан”-тай болгох ажил хийгдэж байна

“Хүүхдийн мөнгийг бэлнээр олгохоос илүү эцэг, эхийг нь татвараас чөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих ёстой“
“Хүүхдийн мөнгийг бэлнээр олгохоос илүү эцэг, эхийг нь татвараас чөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих ёстой“
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.