Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Энэ сарын 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 32 секунд

Энэ сарын 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.

2025 оны 10-р сарын 11-нээс 10-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.