Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Монголын махыг хамгийн муу хямд аргаар экспортлож байна

Огноо
Унших
0 минут 57 секунд

Мягмар гарагт УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

"Өнөөдөр Монгол малын махыг бид нэгээс хоёр доллароор үнэлж экспортлож байна. Харин Хятад өөрсдийн хамгийн эрүүл, эко гахайн махаа 200 доллароор үнэлдэг. Монгол үхэр, хонины мах доод тал нь 20-50 долларын үнэтэй болох боломжтой. Бид суурь, бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй. Бид хэзээ энэ асуудал дээр үнэлэлт, дүгнэлт өгөх вэ? Өнөөдөр бид хамгийн муу, хамгийн чанаргүй махтай юм шиг хамгийн хямд үнээр экспортлоод байна. Малын махны гарал, үүсэл, бүртгэл, баталгаажуулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй байна" гэжээ.

Н.Алтанхуяг: Нэр дэвшиж буй дөрвийнхээ гурвыг шоронд хийчихвэл нэг нь гарах нь тодорхой
Н.Алтанхуяг: Нэр дэвшиж буй дөрвийнхээ гурвыг шоронд хийчихвэл нэг нь гарах нь тодорхой
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог