УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Оруулж ирж байгаа заалтуудаа сайн тодруулж өгөхгүй бол нэр дэвшигчээ хорьдог юмруугаа явж байна. Үүн дээр СЕХ анхаарах хэрэгтэй. Бүртгэж болохгүй хүмүүсээ бүртгэж аваад будилуулдаг, нэр дэвшээд явж байхад нь шоронд хийдэг юм гарсан. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдэг нь юу гэж байгаа юм бэ. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулчихаад шоронд аваачаад хийчих гээд байгаа юм уу. Улс төрийн тэмцэл бүх зүйл шудрага явах хэрэгтэй. Ойлгомжгүй юм биччихээд нэр дэвшиж байгаа дөрвийнхээ гурвыг шоронд хийчихвэл нэг нь гарах нь тодорхой. Ийм завхарсан юм аа болъё оо л гэж хэлье. Энх-Амгалан гишүүн энэн дээр анхаараарай” гэсэн юм.
Үүнд дээр УИХ-ын дарга Занданшатар “Хуучин нь харин ийм будилиантай байсан. Өргөн барьсан нь бүр аймаар. Прокурорт шалгагдаж байгаа л бол нэр дэвшүүлэхгүй гэсэн. Торгох ял болчихсон, эрх хасуулсан нь ял болчихсон явж байсан. Жолооны эрхээ нэг удаа хасуулсан хүнийг ч дэвшүүлэх боломжгүй болгосон заалт оруулж ирсэн учраас УИХ-ын даргаас чиглэл өгч “ял эдэлж байгаа хүн нэр дэвшиж болохгүй” гэж тодруулсан. Хүнийг нэг удаа шанаадсаны төлөө насан туршдаа нэр дэвших эрхийг нь хааж болохгүй ээ гэсэн зүйл оруулж ирсэн” хэмээсэн юм.