Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд үүссэн “Оюутолгой“ ХХК-ийн нэхэмжлэлтэй МУ-ын ЗГ-т холбогдох Арбитрын маргааны явцын талаарх мэдээллийг сонсжээ

Огноо
Унших
0 минут 55 секунд

ИБУИНХУ-ын Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаан хянан шийдвэрлэх хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд явуулсантай холбогдуулан Ажлын хэсэг хуралдаж, мэдээлэл сонслоо.

Арбитрын уг маргаанд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр захирамжаар шинэчлэн байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Усны газар болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн албан тушаалтнууд багтсан болно.

Эх сурвалж: ХЗДХЯ

Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай
Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.