Apple компанийн iOS, iPadOS, watchOS, macOS, болон tvOS үйлдлийн системийн нэг хэсэг, виртуал туслах, хиймэл оюун ухаант Siri технологи амьтдын дуу авиаг гаргаж чаддаг болжээ.
Хэрэглэгчид Siri-гээс "... яаж дуугардаг вэ" хэмээн амьтны нэр сонгон асуухад Siri тухай амьтны дууг гаргах аж.
Siri нь таны хэлсэн дууг тоглуулж, утсан дээрх зургийг тань харуулж чаддаг ба Хятад, Солонгос, Испани, Турк тэргүүтэй 20 гаруй хэлээр ярих боломжтой юм.
Одоогоор хэчнээн амьтны дууг гаргах талаар компаниас мэдээлээгүй ч шоргоолж идэштэн тэргүүтэй ховор, хачирхалтай амьтдын дуу хүртэл багтсан байгаа аж.
Siri-тэй ижил Google компанийн Google Assistant, Microsoft компанийн Cortana, Amazon компанийн Alexa технологиуд нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу дуу тоглуулах тэргүүтэй үйлдлүүдийг хийдэг билээ.