Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Хагас коксон шахмал түлшийг энгийн уламжлалт болон төслийн зууханд хэрхэн зөв галлах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Энэ өвөл нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар нийслэлээс мэдэгдсэн. Тэгвэл эл хагас коксон түлшийг энгийн уламжлалт зуух болон төслийн зууханд хэрхэн зөв галлах зөвлөгөөг хүргэж байна.

Энгийн, уламжлалт зуухны галлагаа

1. Галлагаа хийхийн өмнө хүйтэн үнсийг бүрэн авч асгах

2. Зуухны аманд гал асаах модоо өрж, зэрэглэнэ

3. Модон дээрээ 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ

4. Зуухны дээд тагийг сайтар хааж, үнсний тосгуурыг 2 см хэмжээтэй нээж агаар оруулна

5. Бэлтгэсэн модоо газ болон цаас, шатах материалаар асаана

Төслийн, сайжруулсан зууханд галлагаа хийх заавар

1. Галлагаа хийхдээ хүйтэн үнсийг бүрэн авч асгах

2. Галын хотолд 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ

3. Түлшин дээрээ гал асаах модоо хийж бэлтгэнэ

4. Зуухны агаар авах хэсгүүдийг нээнэ

5. Галаа урдаас болон дээрээс нь шатах материалаар өрдөж асаана.

Жич: Анхны галлагааг ахиу модоор асааж, дахин галлагааг халуун цогон дээр түлшээ бага багаар нэмэх байдлаар хийж хэвшээрэй.

Галлагаа хийхдээ яндангаа хөөлж, хаалт, сойлт хэрэглэхгүй, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж, гэр байшиндаа агааржуулалт хийж байхыг анхаарна уу.

“Диализ эмчилгээ, яаралтай мэс засал болон хавдрын тусламж үйлчилгээний санхүүжилтийг ЗОГСООХГҮЙ“
“Диализ эмчилгээ, яаралтай мэс засал болон хавдрын тусламж үйлчилгээний санхүүжилтийг ЗОГСООХГҮЙ“
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.