Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж МЭДЭГДЭЛ хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн дагуу өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр хэлэхдээ "Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц гурван сарын өмнө "Нэр дэвшихгүй" гэж байсан УИХ-ын дарга маань яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайг илрүүлэхийг шаардаж байсан. УИХ нүүрсний сонсгол байгуулж, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр даргалж байсан.

Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэдэгт итгэж байсан. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан. Өнөөдөр эв нэгдэл ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх ёсгүй.

Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэв.

51-р цэцэрлэгийн гадна талд хүүхдийн тоглоом, авто зогсоол, явган хүний зам бүхий иж бүрэн тохижилт хийжээ
51-р цэцэрлэгийн гадна талд хүүхдийн тоглоом, авто зогсоол, явган хүний зам бүхий иж бүрэн тохижилт хийжээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.