Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ”Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс авсан зээл приус 30, хүүхдийн сургалтын төлбөрөөс гадна дийлэнх нь ХУРДАН МОРЬ БОЛСОН ШҮҮ. Энэ хөдөлгөөн МАА-г хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгодоо алхам дөхсөн үү" гэв.
Түүний асуултад Шадар сайдын ахлах зөвлөх Б.Батбямба "Жил гаруйн хугацаанд улсын хэмжээнд 10 мянга гаруй шинэ хоршоо байгуулагдаж, 850 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн эргэн төлөлт 98 хувьтай буюу эрсдэлгүй яваа" гэж хариуллаа.