Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хоёр настай хүүхдийн цогцос ой, тал газар хосолсон хэсгээс олдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 38 секунд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт энэ сарын 17-нд сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайх ажил найман хоногийн турш үргэлжилсэн. Харамсалтай нь, өнөөдөр /09.25/ 16.00 цагийн орчимд тухайн хүүхдийн цогцос олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Тэгвэл цогцос ямар нөхцөл байдалтай, хаанаас олдсон талаар тодруулахад "Хоёр настай хүүхдийн цогцос ой, тал газар хосолсон хэсгээс олдсон. Цогцост гэмтэл, шарх үүссэн эсэхэд шалгалт хийгдэж байна" гэлээ.

Тариалан  суманд алга болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Тариалан суманд алга болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.