Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр "NTV" телевизийн "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэг оролцохдоо Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, "Херо" Б.Баатар нартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдээллүүдийг дэлгэсэн юм.

Тэгвэл "Херо" Б.Баатар өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийж "Хуульзүйн сайд байсан хүн "Би бодохдоо..." гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрбээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Б.Энхбаяр гишүүнтэй Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна" гэжээ.

Хүүхэддээ ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ
Хүүхэддээ ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.