Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэддээ ном унших дадлыг хэрхэн хэвшүүлэх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хүүхдүүд аливаа дадлыг заавар, уриалгаар бус, харсан зүйлээсээ илүүтэй суралцдаг. Эцэг эх,асран хамгаалагч бид өөрсдөө ном унших дадалтай бол хүүхэд ч үүнийг эерэг зан үйл гэж хүлээн авч, сонирхох магадлал өндөр байдаг. Тиймээс ном унших дадлыг хэвшүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь өөрөө үлгэрлэх юм.

Зөвлөмж 1

  • Хүүхэд эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийнхээ үйлдлийг даган дуурайдаг тул та бүхэн өөрсдөө ч бас ном унших нь чухал.

Зөвлөмж 2

Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

  • Хүүхэд ном уншиж байх үед нь та ч мөн ном уншаарай.
  • “Би энэ номыг уншиж дууслаа, их сонирхолтой байлаа” гэх мэтээр сонирхолтой болгон ярилцаарай.
  • Долоо хоногт 1-2 удаа гэр бүлээрээ уншсан номынхоо тухай ярилцаарай.

СУДАЛГААГААР:

Стэнфордын их сургуулийн (2021 он) судалгаагаар ном уншдаг эцэг эхтэй хүүхдүүдийн 80 хувь нь өсөж том болоод ч ном унших дуртай хэвээр байдаг нь тогтоогджээ.

Увс аймгийн Давст суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Увс аймгийн Давст суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.