УИХ-ын чуулганы хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хураалтыг дараагийн чуулганы хуралдаанаар явуулахаар болов.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн үед Монголбанканд алт тушаагдахгүй байна гэдэг нь хилээр нууцаар гарч байна гэсэн үг. ЗГ, ҮАБЗ хилээр нууцаар гарч буй алтанд хийх хяналтдаа анхаарахгүй бол 2026 оны улсын төсөвт тусгасан 20 тонн алтыг олборлож чадахгүй" гэлээ.