Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

WBLA 2025: Улаанбаатар Амазонс анхны түүхэн тоглолтоо Guangdong-той хийнэ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн Улаанбаатар Амазонс баг Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох FIBA Women’s Basketball League Asia (WBLA 2025)-д тоглоно.

Улаанбаатар Амазонс баг өнөөдөр 11:15 цагаас Хятадын шилдэг клубын нэг болох Guangdong New Century Club-тай хэсгийн шатны эхний тоглолтоо хийнэ.

WBLA нь зөвхөн түрүүлэхийн төлөөх өрсөлдөөн бус, Азийн шилдэг багууд өөрсдийн чадвараа сорьж, олон улсын чансаанд оноо авах чухал тавцан юм. Монголын эмэгтэй баг анх удаа энэхүү тэмцээнд өрсөлдөж байгаа нь сагсан бөмбөгийн спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байна.

Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд

Ахлах дасгалжуулагч Francisco Garcia Alvarez-ийн удирдлага дор

  • Б.Ариунцэцэг
  • О.Хулан
  • Б.Болор-Эрдэнэ
  • Ц.Болорцэцэг
  • Б.Болор-Эрдэнэ
  • Г.Энхлэн
  • Ч.Бямбажав
  • Ч.Уртнасан
  • Н.Эрдэнэмаа
  • М.Эрдэнэ-Од
  • Kayleigh Thao My Truong
  • Amari J'Nae Robinson нар багтжээ.
Хүчтэй хар салхины улмаас МИАТ маргаашийн /09.24/ Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатарын нислэгээ цуцаллаа
Хүчтэй хар салхины улмаас МИАТ маргаашийн /09.24/ Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатарын нислэгээ цуцаллаа
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.