Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Баялгийн өгөөж ард иргэдэд хүрэхэд ямар саад бэрхшээл байгааг албан тасалгааны цонхоор бус, газар дээр нь очиж тогтоож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа хоёр сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт сэргэжээ. Улмаар валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрэв. Мөн 7–8 дугаар сард төлбөрийн тэнцэл дараалан ашигтай гарсан байна.

Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Тоо худал хэлдэггүй. Энэ бол төсвөө тодотгон, хэмнэж чадсан та бидний хүчин чармайлтын үр дүн.

Баялгийн өгөөж ард иргэдэдээ хүрэхэд хаана, ямар алдаа, саад бэрхшээл байгааг албан тасалгааны цонхоор бус, газар дээр нь очиж тогтоож байна. Гарааны 100 хоногтоо бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьж байна.

Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэж, баялгийн менежмент, засаглалыг засах шаардлага ямар чухал болохыг энэ үр дүн харуулж байна" гэжээ.

МАН-ын Бага хурлыг энэ сарын 27-ны бямба гарагт товлолоо
МАН-ын Бага хурлыг энэ сарын 27-ны бямба гарагт товлолоо
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.