Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын электрон спортын холбоо“-нд БТСУХ-ноос 8.4 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн баримтыг “Шилэн“ Цогоо гаргалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнгөрөгч өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номинг ажиллаж байх үед MongolZ багт төсвөөс санхүүжилт олгосон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам өгсөн. Харин эл мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Номин болон MongolZ баг үгүйсгэсэн мэдэгдлийг гаргасан юм. Ингэхдээ Ч.Номин гишүүний зүгээс тус багт санхүүжилт олгоогүй, зөвхөн шигшээ багт оруулсан гэдгийг хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар "Шилэн" гэгдэх иргэн Б.Цогтгэрэл санхүүгийн мэдээлэл гарган тавьжээ.

Тэрбээр "Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Шилэн данс ухлаа. "Монголын электрон спортын холбоо" гэх байгууллага 8,437,000 төгрөгийг Биеийн тамир спортын улсын хорооноос авсан байна. Уг байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллага энэ мөнгө нь Төсвийн мөнгө. MongolZ баг аваагүй гэдэгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ ч үнэн байх" гээд дараах баримтыг дэлгэжээ.

Тодруулбал, эл шилэн дансны мэдээлэлд цахим спортын шигшээ багийн бүрэлдэхүүнд 8.4 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос шилжүүлжээ. Үүнд, дасгалжуулагч болон дасгалжуулагчийн эмчийн цалин, НДШ багтжээ.

Ч.Номин: “MongolZ” багт төсвөөс ямар ч санхүүжилт олгоогүй
Ч.Номин: “MongolZ” багт төсвөөс ямар ч санхүүжилт олгоогүй
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.