Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Манай хилийн ойролцоо ирэх шатахууны үнэ өсөж ирж байгаа. Цаашдаа үнэ өсөх магадлал байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Энэ үеэр шатахууны асуудалд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "ОХУ-аас зах хязгаар нутгууддаа тээврийг нь татаасаар хийдэг байсныгаа цуцалсан. Манай хилийн ойролцоо ирэх шатахууны үнэ өсөж ирж байгаа. Цаашдаа үнэ өсөх магадлал байна. Шатахуун нөөцлөх савнуудаа нэмье гэхээр хувийн хэвшлийнхэн санхүү, хөрөнгийн чадваргүй байдаг. Тэгэхээр хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргаж өгч, ядаж нэг сарын нөөцөө хадгалж чаддаг савтай болох асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна" гэв.

З.Мэндсайхан: Жижиг дунд үйлдвэрлэл төсвийн бодлогын гадна талд үлдээд байна
З.Мэндсайхан: Жижиг дунд үйлдвэрлэл төсвийн бодлогын гадна талд үлдээд байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.