УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Яамнаас тэтгэврийг 10.3 хувиар нэмэх шаардлагатай гэж тооцоолсон. Сангийн яам 6 орчим хувиар нэмье гэсэн. Төсвийн хэлэлцүүлгийн явцад орон зай гарвал нэмэх зайлшгүй шаардлагатай" гэв.
Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "Т.Аубакир сайд аа, ЗГ-аас төсөв оруулж ирсэн хойно салбар яам өөрсдийн бодлогоо салгаад явна гэвэл эртхэн хэлээрэй " гэв.