Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хулгайн замаар хотоос гарсан иргэдийг саатуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээгээд буй. Орон нутагтаа буцсан иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай ч хөл хорионы дэглэм зөрчсөн  тохиолдол зарим аймагт гарчээ.

Тухайлбал, Орхон аймагт хөл хорионы дэглэм зөрчсөн найман иргэнд хариуцлага тооцсон байна. Энэ тухай тус аймгийн цагдаагийн газрын мэдээлснээр зөрчил гаргасан 8 хүнд холбогдох 4 хэрэг нээн шалгасан байна. Энэ сарын 7-нд иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй байсныг тогтоосон аж. Тэрбээр  халдварын голомттой бүсээс ирсэн боловч хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явсан зөрчил гаргасныг тогтоожээ. 

Тухайн өдөр Улаанбаатар хотоос  хулгайн замаар аймаг руу нэвтрэхийг  завдсан иргэнийг саатуулжээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Согоотын даваа гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь 4 зорчигчийн хамтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчжээ. Иймд зөрчил гаргасан иргэдэд цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрд 500.000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

ХЗҮХ болон МУИС хамтран ажиллахаар боллоо
ХЗҮХ болон МУИС хамтран ажиллахаар боллоо
 
ТОДРУУЛГА: Замын-Үүдээс Улаанбаатарт өглөө ирэх байсан зорчигч тээврийн галт тэрэгний  зүтгүүр эвдэрч  замдаа саатжээ
ТОДРУУЛГА: Замын-Үүдээс Улаанбаатарт өглөө ирэх байсан зорчигч тээврийн галт тэрэгний зүтгүүр эвдэрч замдаа саатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.