Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗҮХ болон МУИС хамтран ажиллахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган нар энэ сарын 14-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт босгох, зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, ажиллуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох, профессор багш, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чиглэлээр 2 тал хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн эрдэмтдийг алдаршуулах, туурвисан бүтээлийг сурталчлах ажлыг хамтран зохион байгуулж ажиллах,  магистрант, докторантыг сургах, бэлтгэх, магистр, докторын зэрэг горилж буй судалгааны ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

"Экспорт Монгол 2020" олон улсын цахим чуулга уулзалт болж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд