Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кармело Энтони Нью-Йорк Никсийн домог мөн үү?

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

SNY-ийн Ian begley-гийн мэдээлснээр Нью-Йорк Никс багийн дотор Кармело Энтонигийн долоо дугаарыг мөнхлөж асуудал газар аваад байгаа гэнэ.

Карамело Энтони 2023 онд зодог тайлснаас хойш энэ асуудал яригдаж эхэлсэн бөгөөд сүүлийн долоо хоногуудад хэлэлцүүлэг илүү хүчтэй үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлгийн эцсийн цэгийг багийн эзэн Жэймс Долан тавина.

Карамело Энтони Никст нийтдээ 6 улирал тоглохдоо 10,000-аас дээш оноо авсан цөөхөн тоглогчдын нэг хэдий ч плей-оффт хоёрдугаар шатыг давсан тохиолдол нь ердөө ганцхан юм.

Тэрбээр энэ сарын эхээр Наисмитийн алдрын танхимд багтсан бөгөөд “Намайг Никсийн домогт тоглогчийн нэг гэдгийг илтгэж, дугаарыг минь мөнхөлбөл баярлах болно” гэж хэлжээ.

Никсийн түүхэнд өмнө нь 9 тоглогчийн дугаарыг мөн дасгалжуулагч Ред Хольцманы ялалтын тоог Madison square garden-д мөнхөлсөн байдаг.

С.Бямбацогт: 2026 оны төсөвт нэг ч конторын барилгын санхүүжилтийг суулгаагүй
С.Бямбацогт: 2026 оны төсөвт нэг ч конторын барилгын санхүүжилтийг суулгаагүй
 
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.