Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Huawei-ийн компанийн удирдах ажилтан Мен Ванчжоуг Канадаас АНУ-руу шилжүүлэх шүүх хурал эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 49 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ яагаад  Huawei компанийг яллах болов?

  • Ираны гүйлгээ болон олон улсын хориг, технологийн хулгай, Хятадын шорон дахь хоёр канад иргэн, Хятадын технологийн компанийг хазаарлах АНУ-ын амбиц гэх мэт олон төвөгтэй асуудлаас бүрдэж буй Мэн Ванчжоугийн шүүх хурал 

Дэлхийд нийтээр хүчээ авч буй Хятадын харилцаа холбооны Huawei компанийн санхүүгийн албаны дарга Мэн Ванчжоуг Канад улсаас АНУ руу шилжүүлэх шүүх хурал Канад улсын Ванкувер хотод эхэллээ.

АНУ-ын Хууль Зүйн Яам Мэн Ванчжоу болон Huawei компанийг Иран улс руу "олон сая долларын" гүйлгээ хийсэн хэргээр яллаж байгаа юм. Тус компанийн үйлдэл Иранд тавьсан  олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн явдал бөгөөд гүйлгээ хийхдээ дөрвөн том банкийг зальдаж, мөнгөө шилжүүлж дөнгөсөн гэж буруутгаж байгаа юм. 

2019 оны 1-р сард Мэн Ванчжоу-д 13 хуулийн заалтаар яллах дүгнэлт гаргажээ. АНУ-ын засаг захиргаа Huawei групп нь Skycom нэртэй компаниар дамжуулан залилах гүйлгээгээ хийсэн гэж мэдэгджээ.

Мен Ванчжоуг 2018 оны 12-р сард Ванкувер хотоос баривчилсан юм. Хятад улс түүнийг суллахыг шаардаж, хариуд нь Канадын хоёр бизнесменийг тагнуулын хэргээр баривчилсан юм. Канадын бизнес эрхлэгчид болох Майкл Спавор, Майкл Ковриг нарыг хорьсоноос хойш нэг жил өнгөрөөд байна. Өнгөрсөн жил  Хятадад Канадаын нэг иргэн хар тамхи хууль бусаар худалдаалсан хэргээр цаазаар авах ял сонссон. АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэттью Уитакер "Huawei нь залилж мэхэлсэнээр барахгүй Америкийн харилцаа холбооны технологийг хулгайлахаар ажиллаж байсан” гэж хэлжээ. Huawei компани нь Иран дахь компаниа зарсан гэж мэдэгдсэн нь худал бөгөөд Huawei эзэмшсэн хэвээр байсан. Үүний үр дүнд Huawei компанитай бизнес эрхэлдэг дөрвөн нэр бүхий банк АНУ-ын Иранд тавьсан эдийн засгийн хоригуудыг мэдэлгүйгээр зөрчсөн” гэжээ.

АНУ ба Хятад хоорондын худалдааны дайны хурцадмал байдал үргэлжилж байгаа энэ үед Мэн Ванчжоугийн маргаан дэлхийн хоёр том эдийн засаг хоорондын геополитикийн асуудлыг улам төвөгтэй болгож байна.

Мэн Ванчжоугийн өмгөөлөгч нар АНУ-д буруутгаж байгаа гэмт хэрэг нь Канадын хуулийн дагуу гэмт хэрэг биш тул шилжүүлэн өгөх боломжгүй гэж маргах бололтой. CNBC-ийн мэдээлсэнээр Канад улс Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдээгүй тул Мэнг Ванчжоуг шилжүүлж өгөх ёсгүй гэж маргах бололтой байна. 

47 настай Мэн нь зөвхөн Huawei-ийн корпорацийн санхүү хариуцсан захирлаас гадна үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Рэн Жэнфэйгийн том охин юм. Huawei нь Хятадын хамгийн чухал, том брэндүүдийн нэг билээ. Мөн уг компанийг Хятад улс дэлхийгээр тарах тулах цэг гэж үздэг.

Дэвсгэр мэдээлэл: 2019 оны оны зун Facebook, Google гэх мэт хэд хэдэн технологийн компаниуд АНУ  бодлогын дагуу Huawei компанид хориг тавьсан.

Эх сурвалж: NPR

Т. Ананд

Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэхийг хүслээ
Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэхийг хүслээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.