Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бөхийн ДАШТ: Улсын харцага Г.Ганхуяг өнөөдөр дагах барилдаан хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 50 секунд

Хорватын Загреб хотноо явагдаж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 57 кг-д Х.Болортуяа, 65 кг-д Т.Энхжин, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар хүч сорих болно.

Мөн 59 кг-д Т.Алтжин хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуяг дагах барилдаанд зодоглоно.

ОУХМ Г.Ганхуяг шөвгийн 16-д шалгарахын төлөөх барилдаанд Ираны Амир Али Азарпирад сүүлийн оноогоор 2:2-оор харамсалтай дийлдсэн. Түүнийг ялсан иран бөх дараагийн гурван учраагаа ялж, финалдсан тул Г.Ганхуяг дагаж барилдахаар болсон юм.

Дагах болон урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.

“Би Женкод ХАЙРГҮЙ“ улстөрчдийн уралдаан
“Би Женкод ХАЙРГҮЙ“ улстөрчдийн уралдаан
 
Чингэлтэй дүүрэг 1,400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Чингэлтэй дүүрэг 1,400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.