Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британид коронавирусний онцгой хурдан тархдаг төрлийг илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Их Британид коронавирусний генетикийн хувилбаруудын нэгээр халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн тухай эрх баригчид мэдэгджээ. Энэ төрөл нь онцгой хурдан тархах чадвартай байж магадгүй аж.

Иймэрхүү төрлийн вирусний дэгдэлт сүүлийн саруудад Европын бусад оронд мөн бүртгэгдсэн гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

“Манай улсад олон улсын түвшинд геномын судалгаа хийх боломж байдаг бөгөөд үүний хүчинд бид сүүлийн өдрүүдэд Английн зүүн өмнөд хэсэгт халдварт өвчин хурдацтай тархаж буйтай холбоотой байж болох коронавирусний шинэ төрлийг илрүүлсэн. Энэ төрөл нь өмнө нь илрүүлж байсан хувилбаруудаас илүү хурдан тархдаг болохыг урьдчилсан дүн шинжилгээ харуулж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Мутацид орсон шинэ төрлийн коронавирусээр халдварласан мянга гаруй тохиолдол голдуу Их Британийн өмнөд нутагт бүртгэгдсэн бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэж байна. Шинэ төрлийн вирусний талаарх мэдээллээ Их Британи Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага руу явуулжээ. 

Эгийн голын мөс цөмөрч хоёр хүн амиа алджээ
Эгийн голын мөс цөмөрч хоёр хүн амиа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.