Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эгийн голын мөс цөмөрч хоёр хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар автомашин мөсөнд цөмөрч хоёр иргэн амиа алджээ.

Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин Эгийн голын мөсөнд цөмөрсөн байна. Бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 12:28 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан аж.

Мөсөнд цөмөрсөн машинд байсан 30 настай, эрэгтэй С, 37 настай, эрэгтэй Э нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийт нутгаар хүйтний эрч чангарч буйтай уялдаад гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 5-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулав.

Энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ
Энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ
 
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.