Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын салбарын бодлого, бүтээн байгуулалтын талаар ярилцав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Соёлын сайд С.Чулуун Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг хүлээн авч уулзан яамнаас баримталж буй бодлого, үйл ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлаар санал солилцлоо.

Соёлын яамны удирдлагууд хөдөө орон нутгийн соёл, урлагийн байгууллагын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгч, албан хаагчидтай цахим уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд ойрын хугацаанд Нийслэлийн соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай мөн уулзалт зохион байгуулахаар болов.

Энэхүү уулзалтаар цаашид Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, соёл, урлагийн салбарын бодлого, эрх зүйн орчин, соёлын салбарын томоохон төслүүд, бүтээн байгуулалтуудыг хэрхэн өрнүүлэх талаар ярилцахаар боллоо.

Алдагдсан протколын мөрөөр: Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээг дэмжсэн
Алдагдсан протколын мөрөөр: Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээг дэмжсэн
 
Хотын дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллана
Хотын дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.