Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ард санхүүгийн нэгдэл“,“УИД“-ийн ханш хамгийн их өсжээ

Огноо
Унших
1 минут 2 секунд

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 30,914,329.07 төгрөгийн үнийн дүнтэй 174.079 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+5.08%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+3.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-13.33%) болон "Монинжбар" ХК (MIB-13.04%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Түүнчлэн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-ийн 19.553 нэгж эрхийг нийт 2 сая төгрөгөөр арилжжээ. ТOP-20 индекс 0.58 хувиар өсөж, 17,753.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,611,210,504,150.43 төгрөг боллоо.

ОУПХ-оос Ж.Эрдэнэбатын асуудлаар хэрэг нээжээ
ОУПХ-оос Ж.Эрдэнэбатын асуудлаар хэрэг нээжээ
 
Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно
Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.