Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУПХ-оос Ж.Эрдэнэбатын асуудлаар хэрэг нээжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар улиран сонгогдсон Ж.Эрдэнэбатад хууль зөрчин ял оноосон хэмээн Олон улсын парламентын холбооноос хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж улиран сонгогдсон Ж.Эрдэнэбатыг зургаадугаар сарын 13-нд цагдан хорьж, улмаар 7 дугаар сарын 6-нд хорих ял оноосон юм.

ОУПХ нь парламентчдын эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн бол хэрэг нээж шалгадаг. Энэ дагуу Ж.Эрдэнэбатын гэр бүлийнхэн, МАН болон УИХ-аас ОУПХ-нд энэ хэргийн талаар мэдээлэл, санал явуулсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд, “ОУПХ саяхан болсон Хүний эрхийн хорооны хурлаараа дээрх асуудлыг хэлэлцэж, хэрэг нээсэн байна. Нэгэнт хэрэг нээсэн учраас бүх зүйл хуулийн дагуу явж байгаа эсэхийг шалгаж, тогтоох байх. Ер нь бол хууль зөрчсөн бол Монгол Улсын нэр хүнд, хуулийн байгууллагын хувьд таатай зүйл биш. Гэхдээ ОУПХ-ны ажлыг урьдчилж дүгнэж болохгүй” гэв.

Ихэнх нутгаар цаг агаар хүйтэн байна
Ихэнх нутгаар цаг агаар хүйтэн байна
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.