Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар цаг агаар хүйтэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2020 оны 12 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцууллаа. Энэ сарын 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Японд “ойр” гэсэн утгатай ханз улирч буй оны бэлгэ тэмдэг болжээ
Японд “ойр” гэсэн утгатай ханз улирч буй оны бэлгэ тэмдэг болжээ
 
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.