Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Тарваган тахлын халдвар авсан иргэн тарваганы мах хэрэглэснээ огт хэлээгүйгээс болж, аймгийн эмнэлгийн халдвар, сүрьеэгийн тасаг “Улаан бүс“ болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын 3 тохиолдол батлагдаж, нэг хүн нас бараад буй. Энэ талаар ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд тарваган тахлын мэдээлэл хүргэлээ. Батлагдсан тохиолдлын хавьтал болсон 110 иргэнийг хяналтад аваад буй. Нөхцөл байдал амаргүй, эрсдэл өндөр байгаа. Тиймээс худалдаа аж үйлдвэрийг зогсоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн. Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Улаанбаатар хотоос явуулын лаборатори илгээсэн байгаа.

Батлагдсан Э анхнаасаа эмнэлгийн байгууллагаар явахдаа тарваганы махтай холбоотой гэдгээ огт хэлээгүй. Энэ нь оношилгоог удаашруулах нөхцөл бий болгосон. Ингээд ком-д орсных нь дараа ар гэрийнхэн нь тарваганы маш идсэн гэх мэдээллийг өгч, улмаар онош нь батлагдсан. Энэ хугацаандаа өрхийн эмнэлгээс авахуулаад бүх шатны эмнэлгээр явсан. Улмаар Хөвсгөл аймгийн халдвар, сүрьеэгийн тасаг "Улаан бүс" болсон. 99 гаруй эмнэлгийн албан хаагчид ажиллаж байна.

Тарваган тахлын эсрэг вакцин одоогоор байхгүй. Тендер нэрлэсэн ч ААН-үүд оролцоогүй " гэлээ.

ТОДРУУЛГА: Балбад шашны сургуульд сурч буй 11,13 настай хоёр Монгол хүүхдийн багштай тогтмол холбоотой ажиллаж байна
ТОДРУУЛГА: Балбад шашны сургуульд сурч буй 11,13 настай хоёр Монгол хүүхдийн багштай тогтмол холбоотой ажиллаж байна
 
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.