Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Автомашингүй өдөр” цахилгаан скүүтер, мопед, цахилгаан мотоциклыг хязгаарлаж, хяналтыг чангаруулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Энэ бямба гарагт "Автомашингүй өдөр" болно. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. ТЦА-ын ахлах мэргэжилтэн Г.Отгонтамирын мэдээлснээр Баруун 4 замаас Зүүн 4 зам, мөн Хүнсний 4-өөс СУИС хүртэлх хэсгийн замыг бүрэн хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах аж.

Тэрбээр “Жил бүрийн энэ өдөр цахилгаан скүүтер, мопед, цахилгаан мотоцикль хөдөлгөөнд оролцсоноос хүүхэд мөргүүлэх, иргэд осолд өртөх тохиолдол бүртгэгддэг. Өнгөрсөн жилүүдэд 5–6 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тиймээс энэ жил эцэг эхчүүд хүүхдэдээ цахилгаан дугуй, скүүтер өгч замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Автомашингүй өдрийн бусад бүсэд тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах журам үргэлжлэх бөгөөд цагдаагийн алба хаагчид тодорхой цэгүүдэд хяналт тавьж, шаардлага тавин ажиллах юм. Өмнөх жилүүдэд иргэд шаардлагыг биелүүлэхгүй тохиолдол олон гарч байсан тул энэ удаад хяналтыг чангатгана гэж онцоллоо. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг уриаллаа. Зам тээврийн ослоос гадна хүүхэд төөрөх, сураггүй болох эрсдэл байгааг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлэв.

ТАНИЛЦ: Автомашингүй өдөр дараах замуудыг 07.00-18.00 цагийн хооронд ХААНА
ТАНИЛЦ: Автомашингүй өдөр дараах замуудыг 07.00-18.00 цагийн хооронд ХААНА
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.