Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хааланд таван гоолоор Норвегийн түүхийг бүтээлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 0 секунд

Норвегийн шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хүрээнд Молдова улсын багийг 11:1-ээр бут ниргэж, түүхэн ялалт байгуулжээ. Өнгөрсөн мягмар гаригт болсон тоглолтын гол баатар Норвегийн шигшээ багийн довтлогч Эрлинг Хааланд байв. Тэрбээр талбай дээр таван гоол оруулахаас гадна хоёр гоолын дамжуулалт өгч, багаа хожилд хөтөлсөн байна.

Тоглолтын дараа Хааланд хөгжилтэй нэгэн дурсамж хуваалцахдаа “ Шигшээ багийн бэлтгэлийн үеэр автобусны хаалга мөргөөд жижигхэн шарх авсан ч тоглолтод ямар ч нөлөө үзүүлээгүй хэмээн хошигнов.

Мөн Норвегийн шигшээ багийн дасгалжуулагч Столе Сольбаккен багийнхаа тоглолтыг өндрөөр үнэлж, “Хааланд болон манай гол тоглогчид маш сайн тоглолоо. Энэ ялалт бол манай багийн хөдөлмөрийн үр шим” гэж онцолжээ.

Энэхүү тоглолтын дараа Хааланд FotMob апп-аас хамгийн өндөр үнэлгээ болох 10.0 оноо авч, дахин нэгэн амжилтын эзэн боллоо.

Э.Ариунтөгс

Хөвсгөл аймгийн 1 суманд 4 мм, Ховд аймгийн  9 суманд 00-6,0 мм ЦАС ОРЖЭЭ
Хөвсгөл аймгийн 1 суманд 4 мм, Ховд аймгийн  9 суманд 00-6,0 мм ЦАС ОРЖЭЭ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.