Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 22.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тодруулбал, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 4471, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1044, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 3186, мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг 186 хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 7.7 мянган хүн гэмтэж, 645 хүн эндэж, улсад 254 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 77 мянган тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн 88,1 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 15.6 мянган хүн баривчлагджээ.