Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэгтэй хүүхдийг хүчиндэхийг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хэнтий аймгийн Хэрлэн суманд насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийг хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр тус сумд байрлах Тулга үйлчилгээний төвийн АТМ-д үйлчлүүлж байсан 14 настай эрэгтэй хүүхдийг үл таних этгээд хүчиндэхийг завдах үед хүү эсэргүүцэл үзүүлж, орилж хашхирч тусламж дуудсан байна. Үүний улмаас этгээд хэргийн газраас зугтжээ. Цагдаагийн байгууллагаас хяналтын камерт үлдсэн дүрс бичлэгийг баримтжуулан гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм.

Иймд бага насны хүүхдэдээ эцэг эхчүүд анхаарал тавьж, хүчирхийллээс урьдчилан сэргийлээсэй гэсэн үүднээс энэхүү мэдээллийг орууллаа.

Турк НАТО-гийн харилцаа хурцдав
Турк НАТО-гийн харилцаа хурцдав
 
Ам.доллар 3448 төгрөгтэй тэнцэв
Ам.доллар 3448 төгрөгтэй тэнцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.