Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк НАТО-гийн харилцаа хурцдав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Турк, НАТО-гийн холбоотнууд хоорондын харилцаа хурц хямралын хэлбэрт шилжжээ. Европын холбооны гишүүд, тэдгээрийн хөршүүдийн эсрэг Анкара байдлыг тогтворгүйжүүлэх бодлого хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.

Брюссель хууль бус хэмээн үзсээр атал Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт өрөмдлөг хийж буй Туркийн эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлснээ ЕХ зарласны дараа тэрбээр үг хэлсэн байна.

Түүнчлэн Вашингтон дипломат дайралт хийж, Оросын зенитийн пуужингийн С-400 системийг Турк хэдалдан авсны хариуд багц арга хэмжээ авахаар бэлтгэснээ мэдэгдсэн байна. Үүний хариуд Анкара мэдэгдэл хийж, хориг арга хэмжээ санаачлагчдыг хууль, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, НАТО-гийн чухал гишүүнийг хүндэтгэсэнгүй хэмээн буруутгав.

Маттью Перри: Чандлерийн дүрд тоглосныг минь хүмүүс мартаасай гэж хүсдэг
Маттью Перри: Чандлерийн дүрд тоглосныг минь хүмүүс мартаасай гэж хүсдэг
 
Ирэх долоо хоногт хүйтний эрч илүү чангарна
Ирэх долоо хоногт хүйтний эрч илүү чангарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.